" target=_blank> 688. Анараа & Роб - 2010-02-09 21:50:12 |
Алтад. Үнэнийг хэлэхэд миний хэлснээс хэцүү олон жишээ бий. Гэхдээ тэр болгоныг энд яаж бичих билээ. Мэдээж хэчнээн цөөнх ч бид нийгмийн нэг хэсэг учир нийгэм лүү чиглэсэн үйл ажиллагаа ЛГБТ Төвийн үйл ажиллагаанд их тусгагдсан байгаа. Ер нь ЛГБТ Төв өмнө нь төдийлөн хийгдэж байгаагүй ч хийгдэх ёстой зүйлүүд дээр үйл ажиллагааны чиглэлүүдээ сонгосон. ЭБЭ залуучуудууын байгууллагууд зууны ерэн хувьд олон нийтрүүгээ хандсан ажил хийж ирсэн. Харин манай байгууллагын мандат өөр. Хууль эрх зүйн шинэчлэл, шинэ хууль санаачлан лоббидох, Үндсэн хуулийн тайлбар, Дээд Шүүхийн тайлбар гаргуулах, ЛГБ Т эрхийн хүний эрхийн сургалтууд хийх гээд илүү мэргэшсэн нарийн хүрээнд хийгдэх ажлууд байгаа. ЛГБТ Төв нь лесбиян, гей, бисекусал, транс олон нийттэйгээ өдөр тутам зууралдахгүй ч ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн эрх зүйн шинэтгэлийн төлөө ажиллана гэсэн үг. Чиглэл чиглэлээрээ маш их туршлагатай хүмүүстэй учир бид амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэл төгс байгаа.
Роб бид хоёр Зулзагад эмгэнэл илэрхийлж байгаа энэ дашрамд хэлэх ёстой. Be strong, Zulzaga. We are very sorry for your loss. |
|
687. alt - 2010-02-09 11:20:08 |
Uuchlaarai . Uneheer haramsaltai, setgel serdhiilgem gashuun tuuh bna . tanii helsneer hun bolgon adilgui ch humuusiin sain ni muugaasaa havigui olon bdag gdgt bi itgedeg. Toviin uil ajillagaandaa LGBT humuusees gadna gadaad orchin buyu niigemd , masst chiglesen uil ajillagaa yavuulaasai gj husej bna. Haana ch olonhiinhoo demjlege tuslamjguigeer tsoonh orshin bh bolomjgui. Bidnii hooloi deer vg hurtel neg yanzaar zangirch , nulims neg l yanzaar bombordog ... gdgsen
Ta buhend amjilt , sain saihniig husie ! |
|
686. bolor - 2010-02-07 16:56:46 |
| hi ene udriin mend bysgyichyydee tanai sited msg bichij bgaada bayrtai baina L ohidoo nadtai taniltsaarai bi mash ih gantsaardaj baina |
|
685. no name - 2010-02-07 08:47:06 |
| Өглөөний мэнд бүгдэд. Өчигдөр оройн цэнгүүнд очлоо.8000 төгрөгний тах төлөөд орсон боловч ямар ч зохион байгуулалт, хөтөлбөр байхгүй 0,33л пиво, 10 гр чипс.Яг юу хийх гээд юу хийгээд байгаа юм бэ? |
" target=_blank> 684. Анараа - 2010-02-06 18:15:44 |
ЛГБТ Төвийн вэбсайтыг удахгүй ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Түүгээр ЛГБТ Төвийнхний ЛГБТ эрхийн талаар хийж байсан болоод хийж буй, хийхээр төлөвлөж буй зүйлсийн тухай мэдээлэл аваарай. Мэдээлэл дутуу дулимаг очиж байна гэвэл үгүй болов уу. Листсервер хүртэл цагтаа байж л байсан. Одоо энэ гестбүүкээс гадна олон ЛГБТ хүмүүсийн блогууд бий, түүгээр ихэнхээр нь энд тавигдсан мэдээлэл тавигддаг.
Алтад. Шашин бөө мөргөлийн талаар миний олон жилийн өмнө бичиж байсан энэ бичвэр өөрт чинь сонин байх болов уу mongoldyke.jimdo.com/iaaz_a_iea_i_uaz.php Монголын хувьд уугуул шашин мөргөлөөрөө уг нь монголчууд их тайван дөлгөөн байх ёстой хүмүүс мэт. Гэвч энэ шашин, номлол, мөргөлийн ёс заншил социализмын үед маш их мартагдсан. Одоо сэргэж байгаа ч хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүсийн бодлоор ЛГБТ хүмүүс нийгэмд байж боломгүй хог шаарууд шүү дээ. Бусад хүмүүс байтугай эгч минь хүртэл намайг нийгмийн адгийн хог шаар гомо гэж дууддаг байсан үе бий. Олон транс охид, гей залуусыг хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүс бүлэглэн зодож, хүчиндэж, зэрэмдэглэсээр байгааг би мэднэ. Тэгэхээр "уг ёсондоо ийм байх ёстой" гэдгийг "байдал ийм л байна" гэсэн нь дийлээд байгаа биз? Заншлаараа нүд үзүүрлээд, хяхаж хавчаад байхаар хүмүүс биш нь биш, гэхдээ хүн бүр өөр. Харамсалтай нь нийгэмд төдийлэн бидний тухай эерэг имиж бүрдээгүй байгаа тул өөрийгөө бусдад зарлан тунхаглан, гэмт хэрэг л хийгээгүй юм чинь айж ичилгүй амьдардаг бидний хэдэн цөөн хүмүүсийн эсрэг балмад зүйлс гарсаар л байна. Алт өөрөө таарсан хүн болгондоо "миний эхнэр сайхан эмэгтэй шүү" гэж ярьдаггүй байх л даа. Ярьдаг хүмүүс нь, эсвэл харсаар байтал хетеронорматив биш хүмүүсийг яадгийг өөрөө мэдэхгүй байх. Миний нэг найз олон жийлийн өмнө нэг залуугийн найз охиноор оролдоод, тэр охиныг уургалаад авав, тэр хоёрыг салгачихав. Харамсалтай нь тэр охин өөрийгөө эмэгтэй хүнд хайртай болсноо хүлээн зөвшөөрч чадахгүй амиа хорлосон. Гэтэл түүний хуучин найз залуу миний найзыг оршуулгын дараа хүчиндээд, гар хөлийг нь шилээр шаасан байсан. Энэ хавчлага мөрдлөгөд багтах үйлдэл. |
|
683. no name - 2010-02-06 07:39:54 |
| Ugluunii mend bugded.Ungursuniig bish ireeduigee harah heretei bnaa.Olon niitiig hamarsan uil ajillagaanii talaar medeelel dutuugaas ul oilgoltsol urgeljleed bna. Dyke haana yamar baiguullaga baidag bolon, uil ajillagaanii talaar delgerengui medeelj ugnu uu. |
|
682. alt - 2010-02-05 17:20:09 |
Hi all .
Ug ni manai mongolchuud baragiin yumand tsochirdood bdaggui alivaad huleetstei uujuu taivan setgeltei lebiral uzeltei ard tumen shu de. Yu yugui nud uzuurleed hyahaj havchaad bdgiig ni medehgui bolohoor bi ingej bodoj bj magadgui , uuchlaarai . Gehdee l shashin talaasaa l ghed heden udaa ch todorsiin bilee de huuhen hutagt geed neg gomo huvilgaan bas boo nar bol cholootei l bdag.
bi yu gj helehgeed bna ve gheer hamgiin gol ni baidliig neeh hundeer tusgalgui , dor burnee niigemd eireg msj tugeej amidartsgaay l da. Ingej ovor zuuraa hemleldej bhaar bie bienee demjeed niigemd duu hooloigoo hurgeh ,erhee hamgaaluulah toloolotei bolj oorsdiin oron zaigaa batalgaajuulj abahgui bol aliin bolgon BAR-nii baraan suudert nuugdaj, hariin orond orognoh ymbe. Oorsdiinhoo ireeduinhee toloo setgel zutgel gargatsgaay gj nuhduuded urialmaar bna .
geed bichchgihbel aluuldag ym boluu  |
" target=_blank> 681. Anaraa - 2010-02-04 18:04:04 |
За бас дахиад л "чи би"-дээ тулаадахаж ээ. Саку, Жүрж нарт баярлалаа, хүмүүсийг энд оролцооч гэж заавал уриалах ёстой байсан. Жаахан өнгөрсөн хойно нь уриаладахжээ дээ. К, Файр хоёр минь, өнгөрсөн өнгөрсөндөө үлдэг. Хүн арван хуруу тэгш биш, би ч арван хуруу ердөө тэгш биш, тэгш байсан бол энэ дэлхийн тоосыг ижил хүйстэн болж төрчөөд, зовоод хөдөлгөөд явж байхгүй шүү дээ. Дан ялангуяа манай Л охид чинь залуу, юугаа ч мэдэхгүй, өнгөрсөнд юу болж байсныг ч сайн мэдэхгүй, гэхдээ энд бичсэн зүйлүүдийг уншаад ойлгоё гэвэл ойлгохуйц бас зүйлүүд бий. Ер нь бусдын амнаас л сонссоноороо явж байгаа гэдгийг нь ойлгоорой. Шинэ жилийн парти дээр Роб бид хоёр хэдэн шинэ хүүхдүүдтэй танилцсан, дажгүй л хүүхдүүд байна билээ, гэхдээ л бас энэ зөвлөлгөөн хийх хэрэгтэй байна, хүрэлцэн ирнэ үү гэсэн зар өгөхөд нэг нь ч "хаана вэ, хэзээ очих вэ, юу бэлтгэх вэ" гэж асуусангүй л дээ. Энэ UPR гэдэг зүйлд тусгагдах ёстой нөхцөл байдлыг мэдэхгүй биш бид сайн мэдэж байгаа, гэхдээ юм болгон дүрэм журамтай, ялангуяа НҮБ-ын зүйл журамтай байдаг учир л та нарын төлөөлөл орох ёстой байсан хэрэг. Шинэ зүйл та нараас олж сонсоно гэж бид бодоогүй, нөхцөл байдлыг хэнээс ч илүү сайн мэддэгээрээ ЛГБТ хүмүүсийн эсрэг гарч буй хүний эрхийн зөчрлүүд, тэдгээрийг багасгах, нийгэмд иймэрхүү зөрчил байж болшгүй гэдгийг, хэрхэн үүнийг сайуруулах талаар ном журмаар нь би биччихээ дөнгөнө л дөө. Хамгийн гол нь иийм төрлийн хурал, зөвлөлдөх уулзалтад оролцсоноороо яг юу хаана яаж хийгдээд байгааг та нар мэдэх эрхтэй, ойлгох хэрэгтэй, тэр эрхийг чинь л хэрэгжүүлэх гээд, хэрэгцээг чинь хангах гээд л дуудаад байсан хэрэг. За яахав дээ, ухамсар ухамсраараа л болох биз. Хэрэгтэй, ёстой гэдгийг хэд ч хэллээ, хүмүүс өөрсдөө ойлгохгүй байгаа бол хэн ч юу ч гээд дэмий л дээ. За сайхан партидацгаагаарай.
Саяхан Зулзагын блог уншиж байтал Хөх Тэнгэрийн Цаана үзэсгэлэн дээр хэлсэн үгийг минь Зулзага жал оруулсан харагдсан. Эх хувиар нь энд тавилаа, нэгийг бодоцгооно биз дээ. Хөх Тэнгэрийн Цаана үзэсгэлэн саяхан АНУ-ын Нью Йорк хотноо нээлтээ хийсэн ба ирэх 4-р сар хүртэл тэндээ байж, дараа нь Сан Франциско, Чикаго, жилийн сүүлээр Нидерландын Амстердам хотноо мөн гарах болно гэдгийг энэ дашрамд хэлье. Үзэсгэлэнгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний Эрх, Иргэний Оролцооны Зөвлөх Ц. Оюунгэрэл эгчийг би Наран гэж дуучин найзаараа дамжуулж урихад тэрээр нөхөртэйгээ ирсэн ба Ерөнхийлөгчийн Зөвлөхийн ажлаа авсныхаа дараа анх удаа олны өмнө үг хэлсэн нь манай үзэсгэлэн дээр байсан юм. ЛГБТ Төвийг мөн бүртгүүлэхэд маш их нөлөөлсөнд нь бид туйлын баяртай явдаг юм. Харин бас л үзэсгэлэнд оролцоочээ гэж хүмүүст уриалахад цсийн дүнгээрээ 3-хан лесбияны хөрөг л байсан, тэр нь Заяа, Зулзага бид гурав байсан юм биз дээ. Энэ бас л нэгийг хэлээд л байна. Бас нээлт нь эдийд тэдийд болж байгаа гэсэн зарыг маань гей.мн-эс аваад хаясан байсан. Бас л нэгийг хэлээд л байгаа хэрэг. Өөрөө оролцох боломжгүй бол бусдадаа бас оролцох боломжийг өгөх гэж, бусдын ду хоолойны илэрхийллийг хүндэтгэхийн улмаас иймэрхүү форумууд байдаг. Харин түүнийг үл хайхарвал бас л нэгийг хэлээд байгаа хэрэг.
"Сайн байцгаана уу? Миний нэр Анараа. Энэхүү үзэсгэлэнд цаг заваа зарцуулж, зорин ирсэнд та бүхэнд баярлалаа. Би өнөөдөр лесбиян, гей, бисексуал, трансжендер буюу товчоор ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн тухай ярихаар ирсэн ч үгнээс илүү амьдрал энд дэлгээтэйг хараад олон үг нуршихааргүй шийдлээ. Оронд нь энгийн хэдэн асуулт тавья.
1. Та хэдэн лесбиян эсвэл гей хүн таних вэ?
2. Монголд хэдэн лесбиян, гей, бисексуал, трансжендер хүн байдаг вэ?
3. Эдгээр хүмүүсийг та болон Монголын нийгэм хэн ба юу гэж төсөөлдөг вэ?
Зарим нэг хүн гайхширч, зарим нь инээмсэглэж, зарим нь ч хажуудаа зогсоо хүнийгээ сэмхэн харж байх шиг байна. Ийм асуулт тавьж байгаа нь учиртай. Би эдгээрийг олон хүнд тавьдаг. Хариулт болгоныг сийрүүлж байсан бол нэг байтугай ном дүүргэхээр шүү.
“Би лав тийм Монгол хүн танихгүй, ер нь байдаггүй байхаа, байвал цөөхөн л байх” гэсэн хариулт арван жилийн өмнө ихэнхдээ сонсдог байлаа, одоо ч мөн ялгаагүй. Тийн бодохын учир начирыг нь тунгаалцах зуураа сэнхрүүлэх гэж оролдоно. Сэнхрүүлж дийлэхгүй бол их буугаа гаргана. Миний их буу бол “Би өөрөө лесбиян хүн” гэдэг өгүүлбэр. Хамгийн хэцүү нь дараа дайралдвал нүүрээ бууруулах, мэндлэхэд хариугүй хажуугаар зөрөх, үг хэлээр шууд болон шууд бусаар хатган доромжлох, бусдад миний хэн болохыг миний зөвшөөрөлгүйгээр зарлан тунхаглах, үр дүнд нь ажлаасаа халагдах, орон байраа солих хэрэгтэй болох гээд яриад байвал барагдахгүй.
Үүнийг хуучлахын учир нь нэг байна уу, 100 байна уу, 100,000 уу, 300,000 уу, хэд байх нь хамаагүй, бид тооны тухай яриагүй ээ. Нэг ч бай, хэд ч бай бид хүний тухай ярьж байгааг, нүүрээ халхалсан ч хадагны цааана хүн байгааг би сануулахын тулд ярьсан хэрэг.
Энэ танхимыг тойроод нүүрээ халхалсан олон хүний зургийг та харлаа, эдгээр хүмүүсийн сэтгэлийн өчлийг ч бас уншлаа. Дахин дахин давтагдсан ба нүдэнд торсон үгийн нэг нь ардчилал байсан байх гэж найдаж байна. Ардчиллаар мэргэшсэн хүн энд олон байгаа тул надад бас л нурших шаардлагагүй. Гэхдээ нэг хоёр зүйлийг онцолвол ардчилал нь цаг үе бүрт өөр өөрөөр тодорхойлогдож томъёлогдож ирсэн нэгэн ухагдахуун. Бидний амьдарч буй эрин цагт ардчилал гэдэг нь анх үүссэн хэрэглээ, томъёоллоосоо даван хальж, зөвхөн цэргийн жанжин, язгууртан, өмчтөн, эсвэл тодорхой насны эр хүйсийн хүмүүс биш, харин бүх хүнийг хамарсан засаглалын идеал, хэлбэр, арга барил, үйл явц болсон. Энгийнээр хэлвэл хүн болж төрснөөрөө бид бүгд эрх тэгш оролцох ёстой нийгмийн гэрээний нэг хэсэг болдог. Харин энэ нь хүн бүр эрх тэгш, ижил эрхтэй, төрөлхийн сүр жавхаатай гэсэн зарчимд үндэслэдэг. Бүр энгийнээр хэлвэл бид өөр өөр ч, үндсэндээ адил. Гадаад төрх, дотоод сэтгэхүй, түүний илэрхийллээрээ өөр өөр байсан ч бид нэг. Өнөөдөр яг л хүн төрөлхтөний дотор багтсан энэ л ижил язгуурын нэгэн илэрхийлэл та бүхний өмнө дэлгээстэй байна.
Бид яагаад нүүрээ халхлах болов? Руандагийн геноцид буюу төрлөөр хомроглон устгах, охид эмэгтэйчүүдийг алагчлах, Өмнөд Африкийн Улсын апартаид, Палестинчуудын олон арван жилийн гаслан, 2001 оны 9 сарын 11-ээс хойших лалынхныг үзэх болсон үзэл, энэ бүгд алагчлал, ялгаварлан гадуурхалт, мөрдлөгө хавчлагын жишээ. Ихэнх цөөнхийг, хүчтэй нь хүчгүйгээ алагчлах, ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөхийн жишээ. Эдгээр эрх буюу амьд явах, хүйсэнд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, шашин шүтэх эс шүтэх эрх, боловсрол олох, бусдад гэм хор учруулсан гэмт хэргийн л шинж чанартай биш бол дуртай хөдөлмөрөө эрхлэх, хамгийн гол нь харгислал хүчрихийлэлд өртөхгүй байх эдгээр эрх бүгд хүний халдашгүй суурь эрхүүд. Харин ЛГБТ монголчууд эдгээр эрхээ эдлэж чаддаггүйн учир дуу хоолойгоо өнөөдөр нэгтгэж, амьдрал бодит байдлаа сайжруулахын төлөө нүүрээ халхалсан ч зоримогоор та бүхэнд “Бид та нарын адил ХҮН” гэдгээ үзүүлж байгаа хэрэг.
Хүн бүр гэдэгт ЛГБТ хүмүүс багтдагийг, хүйсээр үл алагчлах ойлголтод бэлгийн чиг баримжаагаар үл алагчлах ойлголт багтдагийг олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээнд заагаад тунхаглачихсан. Ардчилсан ба эрх зүйт нийгэм л юм бол Монгол Улсынхаа Үндсэн Хуулийг дээдлэн биелүүлэн, олон улсын гэрээ пактаа сахин биелүүлэх цаг иржээ.
Нэг жил, нэг өдрийн өмнө Монголын хувьд томоос том аймшиг, гамшиг нүүрлэсэн билээ. 5 хүн алтан амиа алдаж, баривчлагдсан 800 гаруй хүний ихэнх нь эрүү шүүлтэд орж, тоолшгүй олон хүн сэтгэлзүйн дайнд дайрагдсан. Энэ үзэсгэлэн харин та бүхэнд лесбиян, гей, бисексуал, трансжендер Монголчуудын хувьд өдөр бүр долоон сарын нэгэн байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон юм.
Анхаарал тавьсанд баярлалаа."
|
|
680. From Australia - 2010-02-04 12:46:11 |
| Namaig FireButch gedeg, odoo hurtel Australia-daa baina, gehdee Bendigo-goos nuugeed bas heden jil bolov, Odoo Perth gej baruun Australiad baina. Zarim ni namaig sanaj l baigaa baih. Za baiz minii muu tolgoi yum oilgohoo bolison uu, xxx yumig zuvhun neg talaas l haraad baina uu. Bidnii heden hun Anaraatai, daraa ni Anaraa bas tuunii ehner Robyn-toi dotno baisaar irjee gedgiig anhlaad heleh uu. Za tegeed tsaadah chini bol ta nart hicheel micheel zaaaj baisan uguig medehgui yum, yer ni ugui bolov uu. Tuunii ba tuunii ehneriin hiideg baisan zuil ni gevel shal uur shuu dee, party ch bish, hicheel ch bish. Yahav sayahan ungursun 10 sard MSM zaluuchuudin workshop deer neg hicheel zaasan l baina lee, uur bas Uls Turiin Bolovsrolin Academy-d baihdaa bas magistrin oyutnuudad ardchilal sudlal gej hicheel zaaj baisan. xxx-iin heleed baigaa muu tavigdsan suuri ni ugiin LGBT erhiig huleen zuvshuuruuleh gants helber buyu sudalgaand undeslesen nuluulliin uil ajillagaa shuu dee. Tsaadah chini LGBT erhiin huvid tiim l sudalgaa hiiseer, tuundee ta narig oroltsuulahig husseer irsen. Harin ter suuriig muu gechvel xxx-ee, sain yum neg ch baihgui bolno. Minii anzaarsnaar mongolchuudin dund UNEN gedeg zuiliig sonsoh tuuniig uhaarch huleen zuvshuuruh humuus mash tsuun bolson, harin L-uud bol unen gedeg zuiliin uneriig meddeggui, aidsandaa umbaj, hudaldaa nevshirch yavah durtai l gej bi holoos dugneseer heden jil bolov. Zuvhun bid ch tegj bodoogui. Jishee ni zarim minii tanidag gay zaluuchuud shuud "tanai teneg Luud gants yum hiideg hunee gomdoochood yundaa partydaj altsagnadag yum" gej avsan. Hatuu ch gesen unen ug helsen l dee, Amerikt baidag zaluu. Uursdduu dugnelt hiih tsag boltsoon, ungurtsun. Unen gedeg zuilii olj harah boltson shuu. |
|
679. xxx - 2010-02-04 06:52:55 |
| Өглөөний мэнд бүгдэд нь. Хэн нэгэнийг буруутгасан өнгө аястай юм бичихээ болиоч ээ. Өөрсдөө тэгээд идэвхитэй оролц л доо. Анхнаасаа Л үүдийн уулзалт үр дүнгүй өнгөрдөг байсан.Одоо ч хэвээрээ. Хэрвээ, хурал цуглаан, семинар энэ тэр яг л горимын дагуу болдог байсан бол хүмүүс цуглахдаа идэж, уугаад явах бодолгүй байх байсан байх даа гэж хааяа бодогдох юм. Суурь нь муу тавигдсан болоод одоо хүртэл төвхнөж чадахгүй байгаа юм бишүү. Үүнд хэнийг ч буруутгахгүй, гэхдээ биднийг ч буруутгаад байх юм байхгүй шүү. Сургалт семинар ямар байдгийг нэг удаагийн сургалтад суугаад маш их сэтгэл хангалуун хүлээж авсан. Сайхан юм билээ.Тиймэрхүү маягаар үйл ажиллагаа явагддаг бол олон хүнд хүрэх байх даа. |
|